Хүүхдийн парк маргаашаас ажиллана

оруулсан Алсын Хараа

Хүүхдийн парк маргаашаас буюу энэ сарын 24-нөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажиллаж болжээ.

Нийслэлийн онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу паркаар зөвхөн 6 наснаас дээш насны хүмүүс үйлчлүүлэх боломжтой. Мөн насанд хүрсэн хүмүүс вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон байх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих