Самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо

оруулсан Алсын Хараа

Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорьсон юм.

Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн бөгөөд 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.

Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ.

Сэтгэгдэл бичих