ЭМ-ийн сайд С.Энхболд: Монгол Улсад “дельта” хувилбарын гурван тохиолдол бүртгэгдсэн

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийг мэдээлэх үед Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн гэж мэдэгдэв.

“Өнгөрсөн долоо хоног 14 сорьцонд нэг тохиолдолд дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцод дельта хувилбар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ. Засгийн газар олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж эхлэх талаар ярилцаж байгаа бөгөөд ингэхдээ үзэгчгүй байх нь зөв гэж үзэж байгаа юм байна.

Энэ талаар ЭМ-ийн яам судалгаа хийж мэдээллээ Засгийн газарт хүргүүлж, эцсийн шийдвэрийг Засгийн газар танхимаараа гаргана гэлээ.

Сэтгэгдэл бичих