Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг Францын найруулагч Юлия Дюкурнау “Titane” киногоороо хүртлээ.
Ийнхүү өдгөө 37 настай Ю.Дюкурнау “Алтан дал модны мөчир” шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй, дангаараа хүртсэн анхны эмэгтэй болжээ.
Мөн Каннын кино наадмын 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслол нь цар тахал дэгдсэнээс хойш бүрэн хэмжээгээр зохион байгуулсан анхны кино наадам болов.
Өнгөрсөн оны Каннын наадмын хувьд цар тахлын улмаас цуцлагдсан юм. “Алтан дал модны мөчир” шагналыг хамгийн сүүлд БНСУ-ын найруулагч Бон Жун Хо “Parasite” киногоороо 2019 онд хүртсэн билээ. ПАРИС. /DW/