Хэнтий аймгийн онцгой байдлын алба хаагчид баяр, наадмын амралтын өдрөөр Баян-Овоо сумын нутагт орших "Гүрмийн нуур"-нд хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг авран хамгаалж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үедамарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Баяр, наадмын амралтын өдрүүдэд буюу энэ сарын 9-17-нд нийт 33 удаагийн усны ослын дуудлааг онцгой байдлын байгууллагад иржээ.