Баянзүрх дүүрэгт байдаг "Нарантуул" захын уулзварыг өнөөдөр 22.00 цагаас хаахыг ТЦА-наас мэдээлэв.
Ингэснээр, уулзварын дөрвөн талыг хааж асфальт болон хэвтээ тэмдэглэгээ байрлуулах зам засварын ажил хийнэ. Автозамыг маргааш орой 19.00 цагаас нээх юм байна.
Нийслэлд автозам засвар, дулааны шугамын ажил үргэлжилж, автозамыг хэсэгчлэн хааж байгаа юм. Тухайлбал, Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 15-нд хааж, өчигдөр 18:00 цагаас нээсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажил энэ сарын 14-өөс эхэлсэн. Засварын ажлыг маргааш дуусгахаар төлөвлөж байна.