/CNN/. Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж байсан нэгэн хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.
Тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол ийнхүү илэрсэн нь ирэх долоо хоногт эхлэх Олимпын үеэр халдвар тархах вий гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.
“Токио-2020” Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, наадмыг зохион байгуулах ажилд оролцож байсан гадаадын иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Тэрбээр тухайн хүний талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Олимпын наадмыг танхимын цөөн тооны үзэгчтэйгээр, тусгаарлалтын хатуу дүрэм журмын дор зохион байгуулна. Долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох наадамд оролцох тамирчид Японд саяхнаас ирж эхэлсэн юм.