/Xinhua/. Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр 450 метр аялаад байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ пүрэв гарагт мэдээлэв.
Энэхүү төхөөрөмж Ангарагийн гадаргуу дээр газардсанаасаа хойш судалгаа, ажиглалт хийхээр өмнө зүгийг зорьсон бөгөөд төхөөрөмж дээрх камер гаргийн гэрэл зургуудыг өдөр бүр авчээ. Ийнхүү хамгийн сүүлийн зурагт Ангарагнаа явагч төхөөрөмж шүхрээсээ 30 метр зайд буйг харуулжээ.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гараг дээр Ангарагийн 60 өдрийн турш судалгаа хийжээ. Ангарагийн өдөр нь дэлхийнхээс 40 орчим минутаар урт байдаг.
БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гараг дээр газардсан юм.