Сөүл-Улаанбаатарын чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10.43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.
Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.