Ким Жөн Ун Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын захидал илгээжээ

оруулсан Алсын Хараа

/mfa.gov.kp/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын захидал илгээжээ. Баярын захидалд:

“БНАСАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс та болон танай улсын Засгийн газар, ард түмэнд Монголд ардын хувьсгал ялсны 100 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэе.

Манай хоёр орны эртний уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хөгжинө гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан та болон танай ард түмэнд улс орныхоо сайн сайхны төлөө хийж буй ажилд нь чин сэтгэлээсээ амжилт хүсье” гэжээ.

Сэтгэгдэл бичих