Коронавируст халдвараар өвчлөгсдийн тоогоор ОХУ дэлхийн улс орнуудын дунд дахин дөрөвдүгээрт бичигдэж эхэлжээ.
Тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, долоодугаар сарын 13-ны байдлаар халдварын нийт тохиолдол 5.833 саяд хүрсэн байна.
Халдварын тохиолдлын тоогоор ОХУ 5.820 сая тохиолдол бүртгэгдээд буй Франц улсыг гүйцэж түрүүлжээ.
Сүүлийн хэд хоногт тус улсад өдөрт 24 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн бол Францад өдөрт илрэх үзүүлэлт доогуур байгаа бөгөөд 7000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа аж.
Халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт АНУ /33.9 сая/, хоёрдугаарт Энэтхэг /30.9 сая/, гуравдугаарт Бразил /19.2 сая/ орж байна.