Коронавируст халдварын 1439 шинэ тохиолдол илрэв

оруулсан Алсын Хараа

ЭМЯ, ХӨСҮТ-ийн тойм мэдээллээр өнгөрсөн хоногт 3347 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар коронавируст халдвараас нийт эдгэрсэн хүний тоо 118,219 боллоо.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1439 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд 4 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

  • Хөнгөн 6389
  • Хүндэвтэр 3230
  • Хүнд 1030
  • Нэн хүнд 213 хүн эмчлүүлж байна.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт 2,104,400 хоёрдугаар тунд 1,802,750 хүн хамрагдаад байна.

Сэтгэгдэл бичих