“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд боксын төрөлд оролцох гавьяат тамирчин Э.Цэндбаатар /57 кг/, ОУХМ Б.Чинзориг /63 кг/,ОУХМ М.Мягмаржаргал нартай олимпын ринг дээр өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.
Боксын тэмцээн Япон улсын Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 09 хүртэл хугацаанд зохион байгуулна.
Монголын боксын үндэсний шигшээ баг тамирчдын “Гадаад аяллын даатгал”-ыг 100 хувь даан хамтран ажиллаж буй Б.Жавхлан захиралтай “Мандал” ХХК-ийн хамт олонд Монголын Боксын холбооноос талархалаа илэрхийлэв.
Дашрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадамд оролцох Боксын үндэсний шигшээ баг тамирчдад БТСУХ, САУЭШТ, МҮОХ, МБХ болон бусад албаны төлөөлөл хүрэлцэн ирж “Мишээл-Амазонка” ХХК-ийн хамт олны уралсан үндэсний хэв шинж, шинэ өнгө төрхийг хослуулан шингээсэн олимпын баг тамирчдын ёслолын болон өдөр тутмын спорт хувцас, “Токио-2020” олимпын наадамд оролцох ID картыг “Их тамир” олимпын спорт цогцолборт гардуулан өгч баг тамирчдад амжилт хүссэн юм.