Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймгийн Бөхмөрөн суманд гэрт тусгаарлагдсан байна. Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд Улаангом хотоос түүний сорьцыг Улаанбаатарлуу илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Тэгвэл тухайн Англи иргэний биеийн хоёр цаг тутамд халууныг нь үзэж шинжлэхэд коронавирусын шинж тэмдэг ажиглагдаагүй гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ. Түүнээс гадна нэг эгнээнд сууж явсан гол хавьтагчийн нэг болох Англи улсын иргэн Энтони Дависонийн шинжилгээний хариу дөнгөж сая "сөрөг" гарчээ.
Zarig.mn