Төрийн үйлчилгээний цахим систем "E-Mongolia"-д найман байгууллагын 20 үйлчилгээ нэмэгдээд байна.
Төрийн ажлыг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn порталаар цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.
Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
Авто тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР
Хяналтын камерын тодорхойлолт гаргах
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Галын аюулгүй байдлын дүгнэлт
Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх