Монголчууд ширээний теннисний төрөлд анх удаа олимпын наадамд оролцох 2 эрх авсан бөгөөд тамирчдын бэлтгэлийн энэ үед "Экос" брэндийн шүлтлэг зөөлөн усаар ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм.
Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар Катарын нийслэл Доха хотод болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс “Токио-2020” зуны 32 дугаар олимпын наадамд оролцох эрх авсан юм.
Ширээний теннисний баг тамирчид олимпын бэлтгэлээ графикийн дагуу эрчимтэй хангаж байгаа бөгөөд тэднийг амжилт гаргуулахад онцгой анхаарч бэлтгэлийн цаг, идэх хоол, уух ус бүхий л зүйлс дээр нь мэргэжлийн хоол зүйчид ажиллаж байгаа юм байна.