Улаанбаатар хотод 915, орон нутагт 723 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9458 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1643 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 128 454 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 1643 нь дотоодын халдвар бөгөөд тав нь гадаадаас зөөвөрлөгджээ. Эдгээрийн  915 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт  723 тохиолдол бүртгэгджээ.

Хөдөө орон нутагт илэрсэн тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 47, Орхонд 104, Баян-Өлгийд 30, Увсад 45, Ховдод 84, Завханд 31, Говь-Алтайд 47, Баянхонгорт 23, Архангайд 25, Хөвсгөлд 46, Булганд 24, Сэлэнгэд 20, Өвөрхангайд 30, Төв аймагт 36, Дундговьд 27, Говьсүмбэрт 16, Хэнтийд 3, Сүхбаатарт 30, Дорнодод 18 тохиолдол бүртгэгджээ.

Харамсалтай нь мөн хугацаанд 10 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 639 хүн эндээд байна. Харин 2572 хүн эдгэрчээ. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 мянга орчим хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих