Х.Нямбаатар: Зургаадугаар сарын 24-нөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүмүүс Өршөөлд хамрагдана

оруулсан Алсын Хараа

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрх сэргэх тухай Хууль зүйн сайд мэдээллийн үеэрээ хэлэв.

Зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдсэн зөрчил Өршөөлийн хуульд хамрагдана

Сайд Х.Нямбаатар "Зөрчлийн тухай хуулиар ял оноохгүй, шийтгэл оногдуулдаг. Зөрчлийн 76 тэрбум төгрөгийн торгууль байна. Үүний 93 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах буюу нэмэгдэл шийтгэлээр шийтгүүлсэн хүмүүсийн эрх сэргэнэ. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдсэн зөрчил Өршөөлийн хуульд хамрагдана. Энэ хугацаанаас хойш гаргасан зөрчил, гэмт хэрэг хуульд хамаарахгүй" гэв.

Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг 10 дугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөх юм.

Өршөөл үзүүлэх тухай хууль маргааш буюу 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс үйлчилж эхэлнэ.

 

ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй.

Мөн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй үлдээсэн байна.

Сэтгэгдэл бичих