Коронавируст халдвар 2520 тохиолдлоор нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт 9000 орчим хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2520 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 125 260 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 2519 нь дотоодод, зөөвөрлөгдсөн нэг байв. Эдгээрээс Улаанбаатар хотод 1302, хөдөө орон нутагт 1217 нь бүртгэгджээ.

Насны бүлгээр авч үзвэл коронавируст халдварт хамгийн их өртөж байгаа нь 18-39 насныхан мөн 0-14 насны хүүхдүүд байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд чахихыг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.

Сүүлийн 24 цагт 1886 хүн эдгэрснээс 926 нь эмнэлгээс, 960 нь гэрийн хяналтаас гарч, эдгэрсэн хүний тоо 84 819 болж байгаа юм. Харамсалтай нь мөн хугацаанд 8 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 617 хүн эндээд байна.

Хөдөө орон нутагт 1217 тохиолдол бүртгэгдсэнийг тодруулбал, Дархан-Уул аймагт 103, Орхонд 101, Баян-Өлгийд 29, Увсад 60, Ховдод 81, Завханд 24, Говь-Алтайд 100, Баянхонгорт 265, Архангайд 34, Хөвсгөлд 33, Булганд 23, Сэлэнгэд 108, Өвөрхангайд 88, Төв аймагт 61, Дундговьд 17, Говьсүмбэрт  20, Хэнтийд 19, Сүхбаатарт 27, Дорнодод 24 байна.

Халдварын улмаас одоогоор 14 100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн  9368-ынх нь биеийн байдал хөнгөн, 3341 нь хүндэвтэр, 1145 нь хүнд, 246 нь маш хүнд хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 691 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих