“Сovid-19"-ийн халдвартай холбоотойгоор үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох талаар Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжийн хэрэгжилтийг НМХГ шалгаж байна.
Хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүргийн худалдаа, үйлчилгээний 655 ААН, байгууллага, 1451 иргэн, нийт 2096 обьектод хийж байна. Ингэхдээ халдвараас хамт олон, гэр бүлээ хамгаалах, албан байгууллага дээр урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх зөвлөмж мэдээллийг давхар өгч байна.
Хяналт, шалгалтаар гэр хороолол болон алслагдмал газар байрладаг үйлчилгээний зарим газар ажиллаж байгаа зөрчил гарч байна.
Өвчний тархалтыг саармагжуулах урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Үүнд, дугуй засвар, смарт карт цэнэглэх, борлуулах цэг, халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, салбар, түргэн үйлчилгээний газрууд хамрагдаж байгаа юм. Гэтэл нийслэлийн захын дүүргүүд дэх авто засвар, ломбард, гоо сайхны газар, үсчин зэрэг үйлчилгээний газрууд "Захирамжийн талаар мэдээлэл аваагүй. Мэдэгдэл ирээгүй" гэсэн шалтгаанаар ажилласаар байгаа зөрчил гарсаар байна.
Эх сурвалж: НМХГ.