Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 17 452 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Үүнээс нийслэлд 8696 хүн, орон нутагт 8756 хүн вакцинд хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн 1 021 834 нь эхний тунг, 884 627 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 031 880 хүн, хоёрдугаар тунг 871 822 хүн тариулжээ.
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 053 714 хүн буюу 87.1 хувь, хоёрдугаар тунгаар 1756 449 хүн буюу зорилтот бүлгийн 54 хувийг дархлаажуулаад байгаа юм.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
- “Ковид-19”-ийнвакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
- Дулаанхувцаслах
- Сүүлийн1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцинжуулалтынцэгт очиж вакцинаа хийлгэх
- Эмчийнүзлэгт орох
- Вакцинхийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
- Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
- Вакцинтарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Даарахгүйбайх, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Вакцинхийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Халдвархамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
- Халуурах,ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Боолтхийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Давтантунгаа товлолт хугацаандаа хийлгэх
ОХУ-аас ирсэн 10.000 тун “Спутник V” вакцинаар 65-аас насны иргэдийг дархлаажуулна
Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэв. Энэхүү вакцины хоёрдугаар тунгаар 65-аас дээш насны иргэдийг ирэх даваа гаргаас дархлаажуулахаар төлөвлөж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна. Вакциныг 09:00-17:00 цагт хийхээр төлөвлөжээ.
Вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг маргааш өгөх юм.