Токиогийн олимпод оролцох Монголын багийн 43 дахь эрхийг М.Анхцэцэг авчирлаа

оруулсан Алсын Хараа

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадамд оролцох эрх нь албан ёсоор баталгаажсан байна.

Тодруулбал, Өчигдөр буюу баасан гарагт Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос МХӨХ-нд захидал илгээн албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү "Токио- 2020" олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд Монгол Улсаас  гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар хүчээ сорихоор болж байна.

Сэтгэгдэл бичих