Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Алтанбулаг боомтын зорчигч тээврийг энэ сарын 7-31-нд түр зогсоох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, дэлхий нийтэд коронавирусний мутацлагдсан хувилбар тархаж байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин ачаа тээврийн урсгал хэвийн явах аж.