Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.
Ахлах ахлагч Э.Даваажамц өчигдөр 30 дахь өдрөө гүйж 1340 гаруй км зам туулж, Төв аймгийн Лүн сумын нутагт ирж байна. Тэрбээр Ховд хотоос гараагаа эхлүүлэн Говь-Алтай -Баянхонгор-Өвөрхангай -Булган-Төв–Улаанбаатар-Багануур-Хэнтий аймаг гэсэн маршрутаар Дорнод аймаг орохоор гүйж явна.
Өдгөө 6 дахь аймгийн нутаг дэвсгэрээр гүйгээд байгаа бөгөөд хамгийн онцлогтой үйл явдал нь Э.Даваажамц өчигдөр буюу пүрэв гаргийн гүйлтээрээ 100 км замыг туулах зорилго тавьжээ. Өглөө 5 цаг 30 минутаас хойш 80 км замыг туулаад байгаа талаар өчигдөр 20.00 цагийн үед мэдээлсэн байна.
Ташрамд дурдахад, Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужлыг биеэрээ үлгэрлэн үзүүлж яваа энэ залуу Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдээд байгаа аж.