БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 31-нээр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, ЕБС-ийн сурагчид дараах баримт бичгийг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандаж визээ хөнгөвчилсөн журмаар сунгуулах боломжтой боллоо.
Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60 ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэжээ.
1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ын түвшинд суралцдаг бол: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх
- Виз мэдүүлэх анкет
- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)
2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуульд суралцдаг бол:
- Виз мэдүүлэх анкет
- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
- Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)
3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол:
- Виз мэдүүлэх анкет
- Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх) шаардлагатай юм.
Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.