Шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлж байна

оруулсан Алсын Хараа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Буянт-Ухаа дахь нисэх буудлаас Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" шинэ нисэх буудал руу тус компанийн тоног төхөөрөмжүүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 7 дугаар сарын 4-нд эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

МИАТ ТӨХК-ийн компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигладаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн цуваа Буянт-Ухаа нисэх буудлын хамгаалалтын бүсэд байрлах каргоны байгууламжаас шинэ нисэх буудлын зүг хөдөллөө.

Сэтгэгдэл бичих