Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын онгоц өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 167 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг” зочид буудлуудад тусгаарлана.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.