Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос "Токио-2020" зуны XXXII олимпын наадмын эрх авч эх орноо төлөөлөн барилдах 12 жүдочныг албан ёсоор зарлав.
Токиог зорих жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэй жүдочдоос 48 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 57 кг-д хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг хүчээ сорино.
Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д МУГТ Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д Саиед Моллай /Иран гаралтай/, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д МУГТ Л.Отгонбаатар, +100 кг-д МУГТ Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Энэ удаагийн олимпын жүдо бөхийн татами /дэвжээ/ дээр шүүгч Т.Энхцэцэг ажиллах эрхээ авсан юм. Мөн Монголын шигшээ баг, шилдэг багийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорино.