Шинэ нисэх буудлын анхны нислэг УБ-Токиогийн чиглэлд эхэлнэ

оруулсан Алсын Хараа

Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудлын нээлтийн нислэгийг 7 дугаар сарын 4-нд Улаанбаатар-Токиогийн чиглэлд үйлдэхээр болоод байна. Шинэ нисэх буудлын эхний нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн онгоцоор гүйцэтгэхээр болсныг тус компаниас мэдээллээ.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа Улаанбаатар-Токиогийн нислэгээр эхэлнэ.

7 дугаар сарын 4-ний 11.40 цагт Улаанбаатараас Токиогийн чиглэлд хөөрөх тус онгоц мөн өдрийн оройн 23 цагийн орчим эргэж газардах юм. Ийнхүү эхний нислэгийг үйлдсэнээр Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудал албан ёсоор нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

 

Сэтгэгдэл бичих