Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсаас хэнийг барилдуулахаа шийдвэрлэх сорил барилдаан өнөөдөр боллоо.
ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нар уг жинд олимпын эрх авахын төлөө өрсөлдөв. Тэдний барилдаан цаг сунган, 18 минут ач тач барилдсаны эцэст Д.Амартүвшин ялж, олимпод оролцох эрхээ өвөртөлсөн байна.
Токиогийн олимпын наадамд Монгол Улс жүдогийн 12 эрх аваад байгаа бөгөөд Үндэсний шигшээ баг тамирчдаас хэн, хэнийг оролцуулахыг өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлана.