“EURO -2020” тэмцээний шөвгийн 16 баг тодорлоо

оруулсан Алсын Хараа

“EURO” буюу Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн лхагва гарагт болж, шөвгийн 16-д орох багууд тодорлоо.

 

Хасагдах шатны тоглолт Уэльс-Дани, Итали-Австри, Нидерланд-Чех, Бельги-Португал, Хорват-Испани, Франц-Швейцарь, Англи-Герман, Швед-Украины хооронд болно.

 

Тоглолтууд

 

Зургаадугаар сарын 27. 00:00 цаг. Уэльс - Дани

03:00 цаг. Итали - Австри

Зургаадугаар сарын 28. 00:00 цаг. Нидерланд - Чех

03:00 цаг. Бельги - Португал

Зургаадугаар сарын 29. 00:00 цаг. Хорват - Испани

03:00 цаг. Франц - Швейцар

Зургаадугаар сарын 30. 00:00 цаг. Англи - Герман

03:00 цаг. Швед - Украин

 

2016 оны Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Криштиану Роналду ахлагчтай Португалын шигшээ баг түрүүлсэн билээ.

 

Тэмцээний тоглолтууд Санкт-Петербург, Амстердам, Баку, Будапешт, Бухарест, Глазго, Копенгаген, Лондон, Мюнхен, Ром, Севиль зэрэг 11 хотод болдог байна.

 

Сэтгэгдэл бичих