ГХЯ-ны Консулын газраас БНСУ-д сурдаг оюутнуудын асуудлаар мэдээлэл гаргалаа. Мэдээлэлд "БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг мэдэгдэж байна. Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно.
1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)
- Виз мэдүүлэх анкет
- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)
2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:
- Виз мэдүүлэх анкет
- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
- Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)
3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах материалыг бүрдүүлнэ:
- Виз мэдүүлэх анкет
- Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)
Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу" гэжээ.
Эх сурвалж: ГХЯ