12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас вакцинд хамруулна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас коронавирусний эсрэг "Файзер" вакцинаар дархлаажуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ, "ЭМЯ-наас 12-оос дээш насныхныг дархлаажуулах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монгол Улс хүүхдийг вакцинд хамруулах талаар судалгаа хийж, тус вакцины үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан байгаа. Тус компани 12-оос дээш насны хүүхдийг "Файзер" вакцинаар дархлаажуулах боломжтой гэсэн зөвлөмж өгсөн. Мөн энэ сарын 21-нд ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, хүүхдийг вакцинжуулах зөвшөөрөл авсан бөгөөд энэ долоо хоногт албан ёсны зөвлөмж ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон" гэлээ.

Монгол Улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд байна.

Сэтгэгдэл бичих