Хүндийн өргөлтийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Охио мужийн Коламбус хотноо болж өндөрлөлөө. "Токио 2020" олимпийн эрхийн оноонд тун чухал нөлөөтэй уг тэмцээнд манай 2 тамирчин дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор амжилттай оролцлоо.
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлсэн байна.