Монгол Улсын нүүрсний олборлолт энэ оны тавдугаар сард 1.9 сая.тн болж өмнөх оны мөн үеийнхээс 28.4 хувиар өсөж, өнгөрсөн сарынхаас 31.1 хувиар багасжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, эдгээрээс чулуун нүүрсний гарц 480.8 мян.тн болж өмнөх оны мөн үеийнхээс 23.4 хувиар нэмэгдэв.
Манай улсад коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нүүрсний экспорт цаашид ч буурах төлөвтэйг Эрдэнэс Тавантолгой компанийн цахим хуудаснаа нийтэллээ. Гашуунсухайт–Ганцмод боомтоор гарч буй автомашины тоог БНХАУ-ын тал энэ сарыг дуустал 50-д хязгаарлахаар болсон аж. Зургадугаар сарын 15-нд тус боомтоор нүүрс тээврийн 48 автомашин гарсан байна.
Монгол Улс энэ онд 42 сая.тн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Энэ оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 10-нд 9.1 сая.тн нүүрс экспортолсон. Энэ нь нийт төлөвлөсөн хэмжээний 21.6 орчим хувьтай тэнцэж байгаа тул төлөвлөгөө 28 сая.тн болж багасах төлөвтэйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлснийг тус цахим хуудсанд мөн дурджээ.