С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй

оруулсан Алсын Хараа

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /06.21/ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.  Энэ үеэр Шадар сайд "Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5 хувийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400 мянган орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 45-48 хувь орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаач ээ" гэж уриалж байгаа юм. Вакцины үйлчлэл чамлахааргүй байгаа. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахын тулд 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн" гэлээ.

Мөн тэрбээр "Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй. Улсын хэмжээнд 16 мянган эмнэлгийн эмч, ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10 хувь  нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна" гэлээ.

Улсын хэмжээнд 16,000 эмч, эмнэлгийн ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна

Эмнэлгийн үйлчилгээний тухайд:

Эм, тарианы үнийн өсөлтийг хянахын тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэрээр эм тариа хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна. Өнөөдөр эрчимт эмчилгээний 145 орыг Хотын захиргааны шинэ байранд дэлгэж байна. Халдварын тоо нэмэгдэж Шуурхай штабынхан зохицуулалт хийгээд боломжгүй болж байгаа тул Улаанбаатарын баруун, зүүн бүсэд яаралтай тусламжийн төвийг байгуулах ажлыг түргэвчилж байгаа.

16 нэр төрлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад вакциндаа хамрагдсан иргэдэд үйлчлэх цахим бүртгэлийн систем суулгаж, журмыг баталж өгсөн. Үргэлжилсэн хөл хорионы дараа хот хоорондын үйлчилгээ болон ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж, энэ системийг нэвтрүүлнэ гэсэн боловч хэрэглэж буй иргэн, байгууллага маш цөөхөн. Тиймээс шаардлага хяналтуудаа чангатгана. Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдвар тархаад эмнэлэг ачааллаа дийлэхгүй болчихсон.

Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй.

Улсын хэмжээнд 16,000 эмч, энэлгийн эмажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10%  нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна" хэмээн ярилаа.

blob:https://www.facebook.com/ebcd4257-c427-4b08-a910-6d4ebc269cbe

Сэтгэгдэл бичих