Авто замын төлбөр хураамжийг цахимаар авч эхэллээ

оруулсан Алсын Хараа

Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар авч эхэллээ.  Тодруулбал, эхний ээлжинд нийслэл хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагааг цахим болгож авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлж буй талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Иймд иргэд Socialpay, Monpay, E-barimt зэрэг цахим аппликейшн ашиглан нэвтэрч төлөх боломжтой болж байна. Энэ үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах аж.

Иргэн танд төрийн үйлчилгээг ойртуулж Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж  Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгүүдийн төлбөр авах үйл ажиллагааг цахим болгож авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар, замдаа зогсохгүйгээр шуурхай төлөх боломжийг бүрдүүлжээ.

Сэтгэгдэл бичих