Долдугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг гаргасныг ИНЕГ-аас танилцууллаа.
- Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон,
- Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтойг мэдээллээ.
Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул баталсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм байна. Ташрамд мэдээлэхэд, манай улс энэ оны 6 дугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээгээд байгаа юм. Мөн 7 дугаар сарын 4-нд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажилллагааг албан ёсоор нээж, гадаадаас анхны нислэгийг хүлээн авах юм.