Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж Баянхонгор аймгийн төв рүү орж иржээ

оруулсан Алсын Хараа

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж Баянхонгор аймгийн төв рүү орж ирж байна. Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд хүндэтгэн угтаж, амжилт хүслээ.

Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг гүйж, өнөө өглөөний байдлаар 808 км замыг туулаад байгаа юм. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж явна.

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангид жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг барин, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг харуулахыг зорьжээ.

Сэтгэгдэл бичих