Жүдогийн шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа

оруулсан Алсын Хараа

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарлаа.

Жүдочид Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 6-13-нд зохион байгуулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн билээ.

Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.

Олимпын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна. Мөн  Монгол Улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саеид Моллаеи, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдана.

Сэтгэгдэл бичих