Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын шинжилгээ авсан хүмүүсээс 2400 нь эерэг гарлаа.
Эдгээр нь дотоодод халдварласан тохиолдол бөгөөд Улаанбаатар хотод 1557, орон нутагт 843 хүн бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 93 557 болов.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн, гэрийн хяналтаас 2 689 хүн гарлаа. Халдварын улмаас 11 668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 7 428
- Хүндэвтэр - 2 896
- Хүнд - 1 125
- Маш хүнд - 219 хүн байна.
Гэрийн хяналтад 18 311 хүн байгаа аж. Өнгөрсөн 1 хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас баржээ.
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуулах үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,400 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 93,557 болж байна. 2,400 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар байсан.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн эдгэрэн гарсан бол 2,689 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 11,668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 7,428
- Хүндэвтэр - 2,896
- Хүнд - 1,125
- Маш хүнд - 219 хүн байна.
Гэрийн хяналтад 18,311 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.