Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансар дахь станцдаа оров

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар өчигдөр өглөө сансрын гурван нисэгч бүхий "Шэньжоу-12" хөлгөө дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руугаа амжилттай хөөргөсөн билээ.

            Улмаар Хятадын сансрын нисэгчид анх удаа өөрийн сансрын станцад орсон байна.

            Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, задгай сансарт сансрын станц байгуулах нь маш их ажиллагаа шаарддаг өндөр босготой ажил бөгөөд өмнө нь зөвхөн ЗХУ, АНУ улсууд л энэ өндөр босгыг давж байжээ. Ийнхүү БНХАУ сансрын станцыг байгуулснаар тус улс сансрын салбарт хүчирхэг шинэ тоглогч болж буйг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тодруулбал, хөлгийг хуваарийн дагуу өчигдөр орон нутгийн цагаар 9 цаг 22 минутад Ганьсу муж болон Өвөр Монголын өөртөө засах орны (Хойд Хятад) хил дээр байдаг Зюцюань сансрын буудлаас “CZ-2F” зөөгч пуужингаар хөөргөсөн юм. Сансрын хөлгийг хөөргөх үйл явдлыг тус улсын төв телевизээр шууд дамжуулан үзүүлэв.

БНХАУ-ын хувьд 1999 оноос эхлэн “Шэньжоу-1”-ээс эхлэн сансрын хөлөг хөөргөх туршилтыг хийж эхэлсэн ба Шэньжоу 1-ээс Шэньжоу 4 хүртэл хөлгүүдийг нисэгчгүй хөөргөж байжээ.

Энэ удаагийн хөөргөсөн Шэньжоу-12 хөлөг нь таван жилийн өмнө хөөргөж байсан Шэньжоу-11 хөлөгтэй харьцуулахад гүйцэтгэл, баталгаа, үр дүн зэрэгт асар их ахиц гарсан байна.

Сэтгэгдэл бичих