Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар буурчээ

оруулсан Алсын Хараа

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг 2 хувиар бууруулах хуулийг УИХ энэ сарын 10-нд баталсан билээ.              Т. Энхтүвшин нарын 7 гишүүн “ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөх” хуулийн төслийг УИХ-д (2021.05.04) өргөн мэдүүлсэн юм. Тэр дагуу дээрх хууль батлагдаж байгаа юм.  Хууль батлагдсанаар бичмэл хууль  хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг авч үзье.

Нийгмийн даатгал (НД)-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ гэсний “9.5” гэснийг “8.5” хувь болно. Харин энэ хэлбэр нь “Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, хувь” гэж өөрчлөгдөнө.

Хууль ингэж өөрчлөгдсөнөөр ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл (ТДШ) 14 хувь болно.

Ажил олгогч болон даатгуулагчаас төлөх ТДШ-ийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг  Нийгмийн даатгал (НД)- ын тухай хуулиуд хэрэглэх журмын тухай хуулиар зохицуулдаг. Тухайн хуулийн “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх ТДШ-ийг тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээг 12.5 хувийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11.5 хувь байх” хуулийн төслийг нэр бүхий гишүүд дахин санаачилж УИХ- д (2021-5-23) өргөн барьсан байдаг. Гишүүдийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэг дор баталж хууль хүчин төгөлдөр боллоо  Харин одоо НДШ (2017) хуулийн өөрчлөлтөөр (ажил олгогч 8.5, ажилтан  8.5)  нийт 17 хувь болон өөрчлөгдөж НДШ 2 хувиар буурлаа. Хууль санаачлагчид НДШ заасан  хэмжээгээр буурсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өснө гэж онцолж байсан юм. Тэрхүү өсөлт  даатгуулагч таны  гар дээр үлдэнэ.

Ер нь  ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл (ТДШ)-ийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь (2009-2017 он хүртэл) байжээ. Түүнийг  2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу ажил олгогч, ажилтан хоёр тус бүрдээ 9.5 хувиар НДШ төлөх болгож байжээ.

Нийгмийн даатгал (НД)-ын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай  хуулиар ТДШ хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэхээр хуульчилжээ. Хуулийн  эхний хоёр жилийн нэмэгдэл хэрэгжээд ажил олгогч, ажилтан хоёр тус бүр 8.5 хувь, нийт  НДШ төлөлт 17 хувьтай болсон . Харин  2020 оны 1 дүгэнэр сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан нэмэгдлийг Монгол улсын Ерөнхийлөгч цар тахлын умаас иргэдийн орлого буурсан гэдэг нөхцөлөөр хориг тавьж хойшлуулснаар  өнөөдрийг хүрэгсэн байна. Хориг тавьсан энэ цаг үе дор НДШ-ийг нэмэгдсэн 19 хувиар төрийн байгууллага, ТӨХК, зэрэг цөөхөн байгууллага төлж байсан байна. Түүнээс бусад хувийн хэвшлийнхэн 17 хуиар төлж байжээ. Харин 7 дугаар сарын 1-ээс хувийн хэвшилийн аж ахуйн нэгжүүд нэмэгдлийг төлж эхлэх байсан юм. Гэвч дээрх хууль батлагдсанаар хэрэгжих учиртай шимтгэлийн нэмэлт зогсож 2 хувиар буурч байгаа нь энэ.

Дээрх хууль хэрэгжих болсноор   94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Түүнийг төсөвт тодотгол хийхгүй ХНХ сайдын багц дотор нь  зохицуулалт хийх  боломжтой гэж хууль тогтоогчид үзжээ. Тэгвэл ирэх сарын 1–ээс НДШ ажил олгогч болон даатгуулагчид ямар нэг дарамт болохгүй нь тодорхой боллоо. Энэ бол сайн мэдээний нэг байх нь ойлгомжтой.

Сэтгэгдэл бичих