Халдварын 2,642 тохиолдол илэрч, 11 хүн нас барлаа

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Манай улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 11 540 хүнд хийхэд 2642 нь эерэг гарч, халдварын нийт батлагдсан тохиолдол 85 770 боллоо.

Үүнээс дотоодын халдвар 2641, эрүүл мэндийн ажилтан нэг байсан бөгөөд нийслэлд 1733, орон нутагт 908 тохиолдол  бүртгэгджээ. Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас барсныг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагт эмнэлгээс 512 хүн эдгэрч, харин гэрийн хяналтаас 59 хүн гарлаа. Эмнэлэгт нийт 10 248 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 15 879 хүн тусгаарлагдаад байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 61.8 хувь буюу 6338-ынх нь биеийн байдал хөнгөн, 27.6 хувь буюу 2830 нь хүндэвтэр, 8,7 хувь буюу 891 нь хүнд, 1.8 хувь буюу 189 нь маш хүнд нөхцөл байдалтай байгаа аж.

УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,540 шинжилгээ хийх явцад 2,642 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85,770 болж нэмэгдэв.

Шинэрэ илэрсэн 2,642 тохиолдлын 2,641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,733 нь Улаанбаатар хотод
  • 908  нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн эндлээ. Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо.

Халдварын улмаас одоогоор 10,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6,338
  • Хүндэвтэр – 2,830
  • Хүнд - 891
  • Маш хүнд - 189 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.

Сэтгэгдэл бичих