Коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 13 673 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 2394 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг халдвар бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1750 хүн, хөдөө орон нутагт 644 хүн халдварласан байна.

Орон нутагт шинээр илэрсэн тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 51, Орхон аймагт 87, Сэлэнгэ аймагт 31, Булган аймагт 5, Хөвсгөл аймагт 22, Ховд аймагт 9, Төв аймагт 44, Архангай аймагт 40, Хэнтий аймагт 41, Дорнод аймагт  12, Дундговь аймагт 12, Өвөрхангай аймагт 50, Говь-Алтай аймагт 36, Баянхонгор аймагт 101, Говьсүмбэр аймагт 19, Сүхбаатар аймагт 29, Дорнод аймагт 12, Баян-Өлгий аймагт 24, Увс аймагт 16, Завхан аймагт 15 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Шинээр халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр нь ангилж үзвэл, 17 хүртэлх насны 561 хүүхэд халдварласан бол үлдсэн 1834 нь насанд хүрсэн иргэд байгаа юм. Халдвар авсан иргэд дунд 30-34 насныхан хамгийн их буюу 337 хүн шинээр өвчилжээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 83 128 боллоо.  Мөн хугацаанд хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 827 гарснаар нийт  58 647 хүн эдгэрчээ.

Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт  389 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай нийт  9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 179 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 858 нь хүнд, 2640 нь хүндэвтэр,  5966 нь хөнгөн гэж оношлогджээ.

Сэтгэгдэл бичих