Израилд битүү орчинд амны хаалт зүүх журмыг мягмар гаргаас цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдэгджээ.
Энэ сарын 6-нд Эрүүл мэндийн сайд асан Юлий Эдельштейн, “Ойрын хугацаанд халдварын үзүүлэлтүүд гэнэт олноор нэмэгдэхгүй бол битүү орчинд амны хаалт зүүх журмыг 15-ны өдрөөс цуцална” хэмээн мэдэгдэж байсан юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус яамны өндөр албан тушаалтан Хези Леви амны хаалт зүүх журмыг мягмар гаргаас цуцлах өөрчлөлтийг тусгасан баримт бичигт гарын үсэг зуржээ.
Харин энэхүү шийдвэр нь вакцин хийлгээгүй болон коронавирусээр халдварлаад хараахан эдгээгүй байгаа хүмүүст хамааралгүй байна.
Израилд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурах болсонтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн иргэд гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болсон юм.