Нэмж 2,386 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 79,959 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Зургадугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,553 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 2,263 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 79,959 болж, нийт халдварын тоо 80,733 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,675 Улаанбаатар хотод, орон нутагт  711 тохиолдол батлагдлаа.

Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байгаа.

618 Нэмж 2,386 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 79,959 боллоо

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.

Сүүлийн 24 цагт арван нэгэн  хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

nas-1024x445 Нэмж 2,386 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 79,959 боллоо

Нийтдээ 380 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 9,346 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 184
  • Хүнд 794
  • Хүндэвтэр 2,542
  • Хөнгөн 5,826 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 797  хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 13,162 хүн байна.

Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 711 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 11,474 боллоо.

гб-1024x595 Нэмж 2,386 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 79,959 боллоо

  • Баянхонгор аймаг-96
  • Говь-Алтай аймагт -45
  • Говьсүмбэр аймагт-12
  • Дундговь аймагт-60
  • Увс аймагт-11
  • Хөвсгөл аймагт – 22
  • Баян-Өлгий-9
  • Ховд аймагт- 10
  • Дархан-Уул аймагт – 32
  • Орхон аймагт – 86
  • Төв аймагт – 65
  • Завхан аймагт-7
  • Сүхбаатар аймагт – 29
  • Сэлэнгэ аймагт-22
  • Архангай аймагт -59
  • Булган аймагт -17
  • Өвөрхангай аймаг- 65
  • Хэнтий аймагт-55
  • Дорнод аймагт- 9 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих