С.Энхболд: Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл байхгүй

оруулсан Алсын Хараа

УОК-ын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд вакцины асуудлаар дараах мэдээллийг өгчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусийн эсрэг вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье.

Вакцин хийлгэснээр халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд таны өвчин амархан хүндрэхгүй байх, амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн хэллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих