Ахлах ахлагч Э.Даваажамц 8 өдөрт 350 км замыг туулаад байна

оруулсан Алсын Хараа

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас ийнхүү анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваажамц өчигдөр шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд 350 орчим километр замыг туулсан амжилттайгаар 9 дэх өдрийн гүйлтээ эхлээд байна.

Сэтгэгдэл бичих