Европын Холбооны улс орнууд 100 сая иргэнээ вакцинжуулалтад бүрэн хамруулжээ.
Энэ тухай Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Карбис-Бэйд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“ЕХ 100 сая иргэнээ бүрэн вакцинжуулаад байгаа бол насанд хүрсэн хүн амын 50 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна” гэж тэрбээр хэлсэн байна.
ЕХ-ны нутаг дэвсгэрт вакцинжуулалтын гэрчилгээг 7 дугаар сарын 1-нээс нэвтрүүлж эхэлнэ хэмээн Испанийн Эрүүл мэндийн сайд Каролина Дариас өмнө нь мэдэгджээ.
“Энэ гэрчилгээ нь коронавирусний вакцин хийлгэсэн, шинжилгээний хариу нь сөрөг гарсан, эсрэг биетийн шинжилгээ өгсөн аль эсвэл халдвар аваад эдгэрсэн гэдгийг нотлох мэдээллийг агуулна. Эдгээр шаардлагын аль нэгийг хангасан тохиолдолд гэрчилгээг хэрэглэх боломжтой гэсэн үг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.